Уул уурхайн ашиглалтын технологич инженер

Мэргэжлийн тодорхойлолт

  Мэргэжлийн индекс:              D540300

              Мэргэжлийн чиглэл:          Уул уурхайн ашиглалтын технологич инженер

Элсэгчийн боловсрол:           Бүрэн дунд

Суралцах хугацаа:                   4  жил

Суралцах хэлбэр:                    өдөр

 Нийт кредит:                            145

 

  1. Мэргэжлийн зориулалт:

 

  Уул уурхайн янз бүрийн тогтоц, нөхцөлтэй бүх төрлийн хатуу ашигт малтмалын ордын технологи, иж бүрэн механикжуулалт, систем, уурхайн нээлтэнд онолын түвшинд шинжилгээ, судалгаа хийх уул уурхайн ашиглалтын технологич, техникийн ухааны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ.

 

  1. Мэргэжилтэнд тавигдах шаардлага:

 

  • Бакалаврын зэрэглэлтэй дээд боловсролтой мэргэжилтэнд тавигдах шаардлагатай нийгэм, эх түүх, соёл, эдийн засаг, улс төрийн мэдлэг эзэмших.
  • Уул уурхай, геологийн янз бүрийн тогтоц, эрдэс бодисын шинжилгээ хийж чаддаг байх.
  • Ёс суртахууны эрхэм чанарууд, харилцааны өндөр соёлтой байх.
  • Хатуу ашигт малтмалын ордын технологи, ил болон далд уурхайн ашиглалтын технологийн цогц мэдлэгтэй байх.
  • Аливаа хамт олон болон ямар ч хүмүүстэй харилцах эв дүй чадвартай байх
  • Цаашид бие даан мэдлэг чадвараа байнга дээшлүүлдэг байх.
  • Уул уурхайн механикжуулалт, систем, бүрэлдэхүүн хэсэг, тэдгээр хоорондын уялдаа холбооны талаар төгс мэдлэгтэй байх.

 

  1. Эзэмшвэл зохих мэдлэг:

 

  • Геологи, минералогийн үндэс
  • Чулуулгийн физик
  • Чулуулгийн бутлалт
  • Топографийн үндэс
  • Уурхайн аюулгүй ажиллагаа
  • Цахилгаан техникийн үндэс
  • Уурхайн малталтын нэвтрэлт бэхэлгээ
  • Уурхайн механик тоноглол
  • Уурхайн цахилгаан тоноглол, хангамж
  • Маркшейдерийн ажлын үндэс
  • Уулын үйлдвэрийн технологийн үндэс
  • Уурхайн тээврийн төхөөрөмж
  • Бизнесийн систем, бүртгэлийн үндэс
  • Ил уурхайн процесс
  • Уул уурхайн зураг зүй

 

  1. Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар:

 

  • Англи хэлээр харилцах, тайлбарлан таниулах чадвар эзэмшсэн байна.
  • Мехнаникжуулалтын бүтэц, тоног төхөөрөмж, ашиглалтын систем мэдэх
  • Уурхайн нээх аргын сонголт, уулын ажлыг төлөвлөж зохион байгуулах.
  • Харилцааны өндөр соёлын хэмжээнд олон нийцтэй харилцах чадвартай байх.
  • Уул уурхайн ашиглалтын технологийг судалж анализ хийх, судалгаа явуулах чадвартай болох.

Уул уурхайн ажлын тооцоо, зураг үйлдэл, технологийн зохион байгуулалт, уулын ажлыг удирдан явуулах чадваруудыг эзэмшинэ.