“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

“Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, аялал жуулчлал, боловсрол судлал төдийгүй, геологи, уул уурхай, геодези маркшейдер зэрэг эрдэс баялгийн салбарын олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эрдэм судлалын ажлыг өрнүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж, хувь нэмэр оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, судлаач, удирдах ажилтан байв.

Энэ эрхэмийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, 2016 оноос эхлэн “Газарчин” дээд сургуулийн дэргэдэх зөвлөлүүд болон нийт хамт олноос мэргэжлийн чиглэл нэгт байгууллага, хүмүүс, эрдэмтэн судлаачид, оюутан суралцагчдыг урин оролцуулж “Эрдэм судлал, эрдэс баялаг” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.