Оюутан

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд

ЭЛСЭГЧ ТАНЬД: 

  • ЭЕШ-ын 600-700 оноотой элсэгчдэд сургалтын төлбөрийн 80 хувийн тэтгэлэгтэй. 
  • ЭЕШ-ын 700-ээс дээш оноотой элсэгчдэд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй. 
  • Олимпиад болон олон улс, улс, аймгийн чанартай уралдаан, тэмцээнд сүүлийн 2 жилд өндөр амжилт гарган (I, II, III) байр эзлэсэн элсэгч эхний 2 жилд сургалтын төлбөрийн 80 хувийн тэтгэлэгтэй. 
  • “АЛТАН МЕДАЛЬ” Ерөнхий шалгалтын оноогоор аймаг, дүүрэгтээ эхний 10-т жагссан элсэгчийн сургалтын төлбөрийг  100%  хөнгөлнө.
  • Оюутан сургалтын төлбөрийг 7-р сарын 20 –ны дотор 100% төлвөл 5% хөнгөлөлт үзүүлнэ.
  • 8-р сарын 15-ны дотор 100% төлвөл 3% хөнгөлөлт үзүүлнэ
  • Нийт сургалтын төлбөрийг 2 хувааж төлөх боломжтой. Үүнд: 
  •  9 сарын 01- ний дотор 50% 
  •  02 сарын 01 ний дотор 50%

“НЭГ АНГИЙХАН”

  • Нэг ангиас 5 сурагч элсвэл эхний жилийн сургалтын төлбөрийг 5%, 10 сурагч элсвэл сургалтын төлбөрийг тус бүр 10% хөнгөлнө.
  • “ГЭР БҮЛ ” нэг өрхөөс 2 оюутан суралцвал 1 оюутны төлбөрөөс 20% - ийн хөнгөлөлт үзүүлнэ.

ОЮУТАН ТАНЬД: 

  • “Онц сурлагатан” 4 ба түүнээс дээш дараалан А үнэлгээтэй(3.8 болон түүнээс дээш голч дүнтэй) суралцвал сургалтын төлбөрөөс 20%- ийн хөнгөлөлт.
  • Мэргэжил бүрт амжилттай суралцаж буй эхний 5-н оюутнуудад захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэгтэй.  
  • Сонгуульт ажил эрхэлж байгаа суралцагчдад 10-100%- ийн хөнгөлөлт.
  • Улсын чанартай тэмцээн уралдаан(спорт, урлаг, Эрдэм шинжилгээний хурал г.м)амжилттай оролцож байр эзэлвэл сургалтын төлбөрийг 10-20%-иар хөнгөлнө.
  • “ШИЛДЭГ ОЮУТАН” сургуулийн Шилдэг Оюутнаар шалгарвал захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 20%-иар хөнгөлнө.
  • “МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” Урлаг, спорт, олон нийтийн ажилд сургууль хамт олноо хошуучлан оролцож буй оюутныг Сургуулийн “Манлайлагч оюутнаар” шалгаруулж сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлнө.